Санал хүсэлт Хэрэгтэй холбоосууд Түгээмэл асуулт хариулт

Аккумлятор суух 9 шалтгаан

Хүйтний улирал аккумлятор цэнэгээ алдаж амархан суудаг. Боломжтой бол машинаа гараашт тавих, эсвэл аккумлятороо тайлаад гэртээ оруулаарай. Аккумлятор доорх есөн шалтгаанаас болж суудаг.

  1. Салоны гэрэл болон гадна их гэрлээ санамсаргүй асаалттай орхиж явах. Мөн хаалгаа дутуу хаах.
  2. Хэдэн өдөр, эсвэл долоо хоногийн турш машинаа асаахгүй байх.
  3. Генератор буюу жанам гэмтэж дутуу ажиллах.
  4. Их халуун, эсвэл хэт хүйтэн цаг агаар нь аккумляторын цэнэгийг амархан бууруулдаг.
  5. Машиндаа өндөр ампертай том аккумлятор тавих. Хөдөлгүүрийн "сс"-с хамааран өөр өөр ампер шаарддаг.
  6. Хуучирсан аккумляторын цэнэг амархан мууддаг. Гамтай ашигласан аккумлятор 5-с дээш жил болсон байж болно. 
  7. Маш ойр ойрхон зайд явахад аккумлятор хангалттай цэнэглэгдэж чадахгүйд хүрдэг.
  8. Аккумляторын климийн шон зэврэлт болон тунадаст бохирдолтой болох.
  9. Аккумляторын кавелийн толгой климийн шонгоос сулрах нь цахилгаан гүйдлийг тасалдуулж хангалттай цэнэглэгдэхгүй.