Машин худалдаж авахаасаа өмнө
Машин худалдаж авахаасаа өмнө та дараах зүйлийн талаар бодоорой. Үүнд:
Машин худалдан авч, эзэмшихэд гарах зардал
Машин худалдан авахаасаа өмнө машины дилер, зар мэдээ, сонин сэтгүүл, цахим хуудаснаас машины үнийн харьцуулалт хийж судлах боломжтой.
Машин худалдан авахад дараах нэмэлд зардал гардаг. Үүнд:
Машин худалдан авахын тулд мөнгө хуримтлуулах
Ирээдүйд машин худалдан авахаар төлөвлөж байгаа бол эхлээд машины үнийг бүхэлд нь, эсвэл тодорхой хувийг нь хуримтлуулах замаар худалдан авах зорилго тавих нь зүйтэй.
Машин худалдан авахын тулд зээл авах
Машин худалдан авахын тулд зээл авахаасаа өмнө дараах зүйлсийг тунгаан бодоорой:
Хаанаас машин худалдаж авах вэ?
Та машин эзэмшигчээс, эсвэл машин борлуулагчаас худалдан авч болно. Чанартай машиныг боломжийн үнээр худалдан авахын тулд дараах зөвлөмжийг анхаарна уу.
Зар. Машин худалдан авахаар хайж байгаа бол нэн тэргүүнд сонин, сэтгүүлийн “машин худалдана” гэсэн зар, онлайн машины худалдааны цахим хуудаснуудаас эхлээрэй. Зар сурталчилгаанаас харсан машиныг тухайн машины борлуулагч, эзэмшигч нь хямдралтай худалдаж байж магадгүй.
Туршилтын жолоодлого. Таны сонирхож тухайн машин танд тохиромжтой, сайн машин эсэхийг шалгахын тулд туршилтын жолоодлого хийх хэрэгтэй. Туршилтын жолоодлогыг цаг заваа зарцуулан няхуур хийх нь зүйтэй. Харанхуйд машины сэв, эвдрэл гэмтэл харагдахгүй учир машиныг ямагт өдрийн цагаар гэрэлд ажиглаж шалгаарай. Машин сайн мэддэг найзаа дагуулж явах талаар бодож үзээрэй. Туршилтын жолоодлого хийсний дараа найзаасаа саналыг нь сонсоорой.
Чадварлаг механикчийн туслалцаа авах. Машиныг сайн шалгаж авах өөрийн чадвартаа эргэлзэж байвал чадварлаг механикчийн туслалцаа аваарай.
Машин борлуулагчаас худалдан авах. Машины борлуулагчаас машин худалдан авах нь заримдаа эзэмшигчээс нь шууд худaлдан авахаас үнэтэй байдаг. Гэвч сонголт ихтэй, түүнчлэн танд баталгаа (хэрэв тухайн машиныг худалдан авснаас хойш тодорхой хугацаанд механик гэмтэл учирвал үнэ төлбөргүй засвар үйлчилгээ үзүүлэх баталгаа) гаргаж өгөх давуу талтай.
Машиныг эзэмшигчээс нь шууд худалдан авах. Хэрэв машиныг эзэмшигчээс нь шууд худалдан авах тухай бодож байгаа бол туршилтын жолоодлого хийж үзэх нь чухал. Түүнчлэн машины засвар үйлчилгээний мэргэжилтэнд очиж үзлэг, оношлогоо хийлгэх нь чухал. Энэ нь эвдрэл гэмтэлтэй машин худалдан авах эрсдэлийг бууруулна.
Автомашины даатгал
Автомашинтай холбоотой хоёр төрлийн даатгал байдаг:
Жолоочийн хариуцлагын даатгалд заавал даатгуулах ёстой. Хэрэв та жолоочийн хариуцлагын даатгалгүй машин жолоодвол таныг торгоно.
Автомашины даатгалын төлбөр, хураамж нь даатгалын нэхэмжлэлийн түүх, даатгалын хязгаарлалт, даатгуулагч, хамтран даатгуулагчийн нас болон тээврийн хэрэгсэл жолоодсон туршлага тээврийн хэрэгслийн төрөл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Үүнд:
Жишээ нь, саяхан жолооч болсон залуу хүний автомашины даатгал харьцангуй өндөр хураамжтай байна. Өмнө нь даатгалын компаниас нөхөн төлбөр авч байсан эсвэл үнэтэй машины даатгалын хураамж гол төлөв илүү үнэтэй байдаг.
Машинд хийсэн аливаа өөрчлөлтийн талаар даатгуулагчдаа мэдэгдэх хэрэгтэй. Хэрэв ийнхүү мэдэгдэхгүй бол даатгалын нэхэмжлэл гаргах үед тухайн нэхэмжлэлийг даатгалын гэрээний нөхцөлийн дагуу хамааралгүй гэж үзэх магадлалтай.
Хэрэв “автомашины даатгалын” гэрээний дагуу нэхэмжлэл гаргах шаардлагатай бол даатгуулагчаас төлөх нөхөн төлбөр болон таны машины засварын зардал хоёрын хооронд ямагт зөрүү гардаг.
Автомашины даатгалын зардал нь олон хүчин зүйлээс шалтгаална. Үүнд: