Автомашины хэвийн үйл ажиллагааг илүү урт хугацаанд хадгалахын тулд үйлдвэрлэгчээс ямар сэлбэг эд ангийг хэдий хугацааны давтамжтайгаар оношлох, тохируулах, цэвэрлэх, солих шаардлагатай болох талаар зөвлөгөө авах хэрэгтэй. Ингэснээр танд мэдэгдэхгүй байсан элэгдэл, гэмтлийг олж автомашины тань эдэлгээ уртсах ба эвдэрсэн эд ангийг засахад үүсэх их хэмжээний зардлыг ч хэмнэх ашигтай юм.
Хэрэв та Тоёотагийн машин унадаг бол “Тоёота Мотор Корпорац”-н Монгол дахь албан ёсны дилер компаниудын урсгал техникийн үйлчилгээг сонгохыг зөвлөж байна. Тус үйлчилгээ нь дээр дурдсан зөвлөгөөг нэг бүрчлэн өгөх ба танд тохирсон үйлчилгээний хуваарийн хүснэгтийг гаргаж цаг завыг хэмнэнэ.
Хуваарийн дагуу урсгал техникийн үйлчилгээндээ бүрэн хамрагдсанаар таны автомашинд ашиглалтын буруугаас үүдсэн доголдол үүсэх эрсдэл багасаж, автомашины хүчин чадал, шинэ байдал илүү удаан, үнэ цэнэтэй хадгалагдах болно.
Үзлэгийн үеэр илэрсэн, элэгдэж эсвэл эвдэрсэн эд ангийг тэр дор нь солиулж хэвших хэрэгтэй. Элэгдэж, эвдэрсэн эд ангийг солихгүй бол тухайн эд ангитай хамааралтай бусад сэлбэг, эд ангид илүү том гэмтэл учрах эрсдэлтэй юм.
Жишээ нь:
Та өөрийн автомашин болон эд ангитай холбоотой асуудал үүсэх хүртэл урсгал техник үйлчилгээ хийлгэхгүй байх нь таны эд хөрөнгө, санхүү болон эрүүл мэндэд ч эрсдэл учрах аюултай тул болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай.
5000 км эсвэл 6 сар тутамд таны автомашины арал, их биед урсгал техникийн үйлчилгээ хийнэ. Үүнд:
20000 км эсвэл 24 сар тутамд таны автомашинд хийгдэх урсгал техникийн үйлчилгээ:
40000 км эсвэл 48 сар тутамд таны автомашинд хийгдэх урсгал техникийн үйлчилгээ:
100000 км эсвэл 120 сар тутамд таны автомашинд хийгдэх урсгал техникийн үйлчилгээ:
Тоёота-гийн албан ёсны дилерүүдэд урсгал техникийн үйлчилгээ хийх бүрт моторын үзлэг хийдэг. Мөн
Заавал эвдрэл гэмтэл гарахыг нь хүлээхгүйгээр тогтмол үзлэг оношилгоо, засвар үйлчилгээ хийлгэж байх нь бусад эд анги болон автомашины эдэлгээг уртасгадаг юм шүү.