Санал хүсэлт Хэрэгтэй холбоосууд Түгээмэл асуулт хариулт

Тээврийн хэрэгслийн тоо бүртгэл, шилжилт хөдөлгөөн

Шилжилт хөдөлгөөн хийхэд бүрдүүлэх материал

1. Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг бүртгэнэ.

1.1 Автотээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь автотээврийн хэрэгслээ худалдах, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлэх.

1.2 Өмчлөгчийн оршин суугаа хаяг, хуулийн этгээдийн оршин суугаа хаяг өөрчлөгдсөн бол шилжүүлнэ.

1.3 Автотээврийн хэрэгслийн өнгө, зориулалт, хөдөлгүүр, арал бүхээгний дугаар өөрчлөгдсөн.

1.4 Хуулийн этгээд бүртгэлээс хасагдсан болон өмчлөгч нь нас барсан.

2. Автотээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг дор дурдсан бичиг, баримтыг үндэслэн бүртгэн авна.


2.1 Иргэн болон хуулийн этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх бол шилжүүлэх болон шилжүүлж авсан иргэн, хуулийн этгээдийн шийдвэр, албан бичиг, бүртгэлийн маягт, шилжүүлэх болсон бусад маягт.


2.2 Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ.

2.3 Өмчлөгчийн иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхний нотариатоор баталгаажуулсан хуулбар.

2.4 Техникийн хяналтын үзлэгт хамрагдсан тэмдэглэл.

Жич: Шилжүүлсэнийг нотлох бусад бичиг баримт гэдэгт бусдад худалдсан, бэлэглэсэн болон худалдан авсан тухай нотариатаар баталсан гэрээ, тодорхойлолт, худалдахыг зөвшөөрч бусдад олгосон итгэмжлэл, өр зээлийн барьцаанд байгаа эсэх талаар холбогдох шийдвэр зэрэг хамрагдана.

3. Автотээврийн хэрэгслийн өмчлөгч нь нас барсан тохиолдолд өв залгамжлагчийн нэр дээр, шүүхийн шийдвэрээр хураасан буюу шилжүүлсэн бол шийдвэрт заасан иргэний нэр дээр бүртгэнэ.

4. Дампуурсан буюу татан буугдаж бүртгэлээс хасагдсан хуулийн этгээдийн тухай татварын албаны тодорхойлолтыг үндэслэн шилжилт хөдөлгөөн хийгдэнэ.