Өнөөдрийн "Rubicon нь Dana-44" тэнхлэг тохиргоотой, 4:1 шилжин майждаг, хүссэн тэнхлэгээ салгаж залгадаг болсон. 2015 онд "Hard Rock" хувилбар "Torx" тоноглолоор тоноглогдож, дээвэр нь салдаг, хүсвэл хаалгаа аваад уул хаданд авирч болохоор болжээ.
2. Toyota 4Runner TRD Pro
Тоёота бартаат замын машинаараа алдартай. Анхны "Land Cruiser" загвараас авахуулаад одооны үйлдвэрлэж буй жийпнүүд бүгд сайн. Энэ жилээс "TRD Pro" тоноглолыг "4Runner", "Tacoma", "Tundra" загварууддаа нэмж үйлдвэрлэсэн. Энэ нь хэмжээ бага, арын нуман тулгуурыг илүү уян хатан болгосноор хот дотор барихад ч тохиромжтой болсон гэсэн үг. "4Runner" илүү өндөр 265/75R16 BF дугуйтай үйлдвэрлэжээ.
3. Nissan Xterra Pro-4X
"Xterra" бол анх үйлдвэрлэгдсэн загвараасаа эхлээд "Nissan"-ийн хамгийн сайн машинуудын нэг байсан. Шинэ "Xterra" загвартаа "Pro-4X" тоноглолыг нэмж үйлдвэрлэжээ. Энэ бол арын дифференциалыг стандартаар түгждэг. Илүү том 265/75R16 дугуйтай болсон.
4. Toyota Land Cruiser
"Land Cruiser" байнга шилдэгт багатаж ирсэн машин. Шинэ загвар нь илүү том, үнэтэй, тав тухтай болсон. 5,7 литрийн, 381 морины хүчтэй, V-8 мотортой болж, шинээр KDSS (Kinetic Dunamic Suspension Sustem)-ийг нэвтрүүлж өгсөн. Энэхүү шинэ систем нь урд болон хойд тэнцүүлэгчийг замын нөхцөл байдалд тохируулан гидравлик шахуургын туслалцаатай хатууруулж эсвэл зөөлрүүлснээр бартаат замд дугуйн дээш доош явалтыг нэмэгдүүлэх, эсвэл эргэлт дээр тэнцвэрийг илүү сайжруулж өгдөг байна. Бартаат замын нөхцөлд дугуй болон газрын хооронд үрэлт бий болж туулах чадварыг дээшлүүлэх ач тустай систем юм.
5. Chevy Colorado Z/71
Энэ жижиг пикапийг басах хэрэггүй. Хөдөө явахад хамгийн сайн машины нэгээр шалгараад буй уг тэрэг "General Motors"-ын уул өөд өгсөлтийн удирдлагын систем, автоматаар хойд тэнхлэгээ түгжих зэрэг тоноглолтой.
6. Ford Raptor
Анх "Ford Raptor"-ийг 2010 онд танилцуулж байсан. Тухайн үедээ л шороо, элсэнд хамгийн сайн нь байсан. Одоо ч хэвээрээ байгаа. 411 морины хүчтэй, 6.2 литрийн V-8 хөдөлгүүртэй, урд хойд тэнхлэг нь тус тусдаа системтэй.