Автомашины агаар шүүгчийн талаар зөвлөгөө өгье.
Машины агаар шүүгч гэж юуг хэлэх вэ?
Машины мотор ажиллахын тулд 3 зүйл холилдож байж ажилладаг. Бензин, агаар, гал гурав. Ямар ч гал агааргүй орчинд асдаггүй тийм үү. Мотор луу орох агаарыг цэвэрлэн шүүж байдаг цаасан материалаар хийгдсэн шүүгч элементийг Агаар шүүгч гэдэг.
Ажиллах зарчмынх нь талаар хэлж өгвөл:
Урд копунт дотор дөрвөлжин хар хайрцагт байрладаг. Мотор аслаа агаарыг сорж эхэллээ гаднаас орж ирэх агаар шүүгчээр дамжин моторт хүрдэг. Хэрвээ агаар шүүгч их бохирдвол моторт бохирдолттой агаар орох, агаар дутагдах зэргээс үүдэж шатахуун зарцуулалт ихсэхээс гадна мотор луу нарийн тоос бохирдол орох үндэс болдог юм.
Агаар шүүгчээ яаж шалгах уу?
Их амархан. 3 ширхэг түгжээг мултлаад шүүрээ авах боломжтой болчихно. Газар шидээд үзэхэд тоос шороо бужигнан босдог.
Тэр дариуд нь солиорой. Манайхан гөвөөд, эсвэл үлээлгээд буцаагаад тавих гээд байдаг. Энэ бол та амны маскаа гөвөөд дахиад зүүгээд байгаатай л ижилхэн.
Яг одоо замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар маань агаар шүүрээ хамгийн сүүлд хэзээ солиулсан бол?
Жолооч л бол хэн ч сольж чадна.
Агаар шүүгчийн бохирдол болон хэрхэн солих талаар зөвлөгөөг танд хүргэе.