АСУУЛТ: Тэр EVAP гэж яг юу вэ?
Бензин гэдэг бодис нь халуунд ууршиж байдаг бөгөөд ууршсан бензинийг хөдөлгүүрийн температур, машины ачаалал зэрэгт тохируулан агаар шатахууны холимогтой нэгтгэж өгдөг системийг Evaporative /эвапоратив/ буюу ууршсан бензинийг ашиглах систем гэж нэрлэдэг.
АСУУЛТ: Яаж ажилладаг талаар бидэнд сонирхуулбал:
Бензиний сав дотор ууршсан бензинийг хураах үүрэгтэй канистр байдаг. Ууршсан бензин канистрт орох үед агааржуулалтын клапан нээгдэж бензинийг шатах камерлуу оруулж өгдөг. Тэгэхээр Эвап гэдэг ашигтай эд анги байгаа биз.
АСУУЛТ: Тожоо жолооч бид эвапын ажиллагааг яаж шалгах уу?
Гэмтэл гарсан үед компьютер буруу тооцоолж шатахуун зарцуулалт ихэсдэг. Хянах самбар дээр чек инжин буюу моторын шар гэрэл асахад оношилгоонд оруулж мэднэ. Өөр мэдэх боломж байхгүй.
Автомашинаа унтрааж бензин авч байгаарай.
Автомашины EVAP системийн ажиллагааны явцад анхаарах зүйлс талаар зөвлөгөөг танд хүргэе