Мотор
Кроп
Энгийн хөдөлгүүрт 5 шатлалт энгийн, хайбрид моторт e-CVT гэх кропыг ашиглах болсон. eCVT кроптой буюу бидний мэддэг гинжин дамжуулгаас арай өөр, араан дамжуулгат CVT кропны нэгэн төрлийг ашигладаг. Гэхдээ хэт өндөр ачаалалд тэсвэр сул. Alphard-н кроп нь хөдөлгүүр болон цахилгаан эд ангитай нягт ажилладаг учир тэдгээрийг зөв арчлах нь эргээд кроптоо сайнаар нөлөөлнө гэсэн үг. Ноцтой гэмтвэл бүтнээр нь солихоос аргагүйд хүрдэг.
Энэ төрлийн кроп нь ABS, BODY компьютер ECM эдгээрээс мэдээллээ авч, кропоо удирддаг. Тиймээс 4 дугуй ижил хэмжээтэй байхыг шаарддаг.
Кропны дамжуулах арааны шарик нурах, дамжуулах араа өөрөө гэмтэх, эрхсэн арааны шарик дуу орох савалгаа үүсэх эрсдэлтэй байдаг.
Hybrid моторны шарик дуу орох, савалгаа үүсэх шинж тэмдэгүүд зонхилдог.
Хүйтэнд үед машинаа аль болох дулаан гаражид хонуулаарай. Alphard-н кроп хүйтнээс ажирдаггүй гэж хэлж болно. Гэхдээ өвөлжин гадаа хонуулаад байвал кропны сальник, резин эд ангиудын ашиглалтын хугацаа багасахаас гадна бензин идэлт огцом нэмэгддэг.
Гарын авлага ном дээр заасан зориулалтынх тос хийгээрэй. Стандартын бус тос хийх, хэт удаан хугацаанд хуучин тостой явж болохгүй. Alphard-н кроп хэдий бат бөх ч гэлээ муу тосонд мэдрэмтгий.
Цахилгаан
Цахилгаан помп - Жолооч нар хөргөлтийн системээ бага температурт явж байгааг мэдэхгүйн улмаас хүйтэнд царцаж сэлгэлт байхгүй болсноос амархан шатаадаг.
Хайбридын батерэй - Үйлдвэрлэгчээс 150,000 км болоод солихыг зөвлөдөг. Гэхдээ манай оронд бараг 130,000 км явцан машинууд орж ирж байна. Тиймээс Alphard маркын машин авах гэж байгаа бол батерэйг мэргэжлийн газарт шалгуулж цахилгаан помп шатсан эсэхийг хамгийн түрүүнд шалгуулаарай.
Батерейг удаан хэрэглэх хамгийн энгийн арга бол шар гэрлийг битгий асаагаарай.
Сордог автомат хаалга нь түгээмэл гэмтдэг. Шалтгаан нь хэт хүчилснээс болж механик гэмтэл үүсдэг. Мөн хойд хаалганы гүйдэг зам хүчилснээс болж гэмтдэг. Ажиллахгүй байгаа хаалганы хавтсыг задлаад үзэхэд троссны гадна бүрээс шамарсан эсвэл тасарсан, түгжээ нь хугарсан байдаг. Манай орчин өөрөө их бохир, шороо ихтэй болохоор хаалганы механизмд шороо орж зууруулснаар дээрх эвдрэлийг өгөөд байгаа. Хаалганы зам маань чөлөөтэй гүйх ёстой байх байтал зууралдсанаас болж хаалганы цахилгаан моторыг хүртэл шатааж байсан.
Манайхан зам дээр нь товуд түрхээд байдаг. Товуд нь хэдий тосолгооны зориулалтай ч шороо татдаг сул талтай. Тиймээс зэв арилгагч эсвэл гүйдэг зам дээр шүршиж түрхдэг зориулалтын силикон тосыг хэрэглэж байгаарай.
Гүн ус туулж болохгүй. Маш их электрон төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг учраас гэмтээх эрсдэл үүсдэг.
Ойрхон зайд явдаг бол батэрэй бүрэн цэнэгээ авч чадахгүй муудах эрсдэлтэй байдаг.
Тулгуур эд анги
Өндгөн тулгуур, босоо тэнцүүлэгч, рулын аппаратын тулк болон рулын аппарат нь ихэвчлэн гэмтдэг.
Хойд талдаа тэвшний тулк тасардаг - үүнээс болж хойд тэнхлэг сул явалттай болно, үүнээс болж тэнхлэг тохиргоо алдагдана, дугуй идэгдэнэ.
Урд Амортизатор гэмтдэг. Harrier загварын амортизатортой байдаг. Альфард өөрөө жин ихтэй машин учраас ачаалал авангуут (хүчтэй хашлага, нүх сүв дайрхаараа) урд амортизатор гулзайгаад байдаг. Тиймээс чанартай сайн сэлбэгээр солиулж байгаарай.
Хойд редукторын урд тулк тасардаг. Үүнээс болж машин араанд хийхэд цохио орно.
Хойд тэнхлэг алцайдаг энэ нь ачаа ихдүүлснээс болдог.
Хойд пүршний суурь гагнаасаараа тасардаг. Хэт даацын пүрш хийснээс болдог.
Түгээмэл асуудаг сэлбэг
Эх сурвалж: | cardoctormn