Иймээс жолооч бүхэн өөрийн автомашины дугуйг арчилж тордож анхаарч байх ёстой. Хамгийн энгийн арга бол дугуйн хийгээ тогтмол шалгаж зохих түвшинд нь байлгах, хээн элэгдлийг байнга шалган, жигд эргэж байгаа эсэхийг хянах юм.
Дугуйн байрлалаа солих хугацаа
Автомашины дугуйн томоохон үйлдвэрлэгч нарын хувьд дугуйн байрлалыг өөрчилж сэлгэх хугацааг харилцан адилгүй зөвлөдөг. Жишээлбэл Goodyear, Dunlop, Kelly зэрэг дугуйг үйлдвэрлэдэг Goodyear Tire & Rubber компани 5000-10000 км тутамд дугуйн байрлалаа солихыг санал болгодог.
Харин Cooper, Starfire, Mastercraft дугуйнуудын үйлдвэрлэгч болох Cooper Tire & Rubber компани 8000-12000 км тутамд сольж байхыг зөвлөдөг. Машины дугуй үйлдвэрлэгч компаниуд харилцан адилгүй дугуй сэлгэх зайг санал болгодог ч гэсэн бас нэгэн анхаарах ёстой зүйл бол автомашин үйлдвэрлэгчийн зөвлөмж юм.
Хэдийгээр автомашин үйлдвэрлэгч нар дугуйгаа өөрсдөө үйлдвэрлэдэггүй боловч дугуйн талаарх тодорхой санал зөвлөмжийг гаргаж өгдөг. Жишээ нь дугуйг хийлэх тохиромжтой хэмжээ, сэлгэх хугацаа зэргийг автомашины ашиглалтын гарын авлагадаа тусгаж өгсөн байдаг.
Дугуйн байрлалыг өөрчлөх сэлгэх
Дугуй бүрд харилцан адилгүй ирэх ачаалал, даралт, явдал гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалан тэгш бус элэгддэг. Автомашиныхаа дугуйн байрлалыг тогтмол сэлгэж өөрчилж дадсанаар элэгдлийг бүх дугуйн хувьд жигд хэмжээнд барих боломжтой. Ингэснээр автомашины жолоодлого, явдал илүү сайн болно. Үүнээс гадна дугуй хагарах гэмтэх зэрэг эрсдэлийг бууруулаад зогсохгүй дугуйн ашиглалтыг илүү уртасгаж шинэ дугуй авах хугацааг уртасгах боломжтой юм.
Автомашины дугуйн байрлалыг сэлгэж солихдоо урдаа хөтлөгчтэй, ардаа хөтлөгчтэй эсвэл 4 дугуйндаа хөтлөгчтэйгээс хамаарч харилцан адилгүй байдаг.
Таны запас дугуй бусад дугуйтай ижил хэмжээтэй бол түүнийг ч мөн адил сэлгэж солихдоо ашиглах хэрэгтэй юм.
Урд хөтлөгчтэй автомашины хувьд:
ХОЙД хөтлөгчтэй эсвэл 4WD,AWD хөтлөгчтэй машины хувьд:
Дээрхээс гадна автомашины тэнхлэг тохиргоо алдсан байх, тулгуур эд ангийн элэгдэл зэрэг нь дугуйн элэгдэлд нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ алдагдсан, гэмтсэн бол яаралтай засварлуулах хэрэгтэй. Энэхүү дугуйн байрлалыг өөрчилж сэлгэх арга нь олон жилийн турш жолооч нарын дунд ашиглагдаж ирсэн маш үр дүнтэй арга юм. Иймээс жолооч та бүхнийг автомашиныхаа дугуйн байрлалыг тогтмол сольж сэлгэж байхыг зөвлөе.