ДЭЛХИЙ ДЭЭР ХАМГИЙН ИХ ҮЙЛДВЭРЛЭГДЭЖ БАЙГАА МАШИН БҮГД ХАЙБРИД ХӨДӨЛГҮҮРТЭЙ БАЙНА.
АСУУЛТ: Автомашины хайбрид хөдөлгүүр гэж юу вэ?
Нэрийг нь эхлээд тайлбарлая. Хайбрид гэдэг нь эрлийз, хосолмол гэсэн утгатай үг. Яг дан бензинээр ажилдаггүй давхар цахилгаанаар хослон ажилласнаар бензин мотороос ялгарах хорт утааг багасгаж эдийн засгийн хэмнэлттэй технологи юм.
АСУУЛТ: 1 машин 2 мотортой гэсэн үг үү? Ажиллагааных нь талаар хэлж өгөөч?
Дотоод шаталтад хөдөлгүүр буюу бензинээр ажиллагааг моторын эргэлтээс генератороор дамжуулан цахилгаан үйлдвэрлэн батерейнд хуримтлуулдаг. Хуримтлагдсан цэнэгээ машин бага хүчээр явах, зогсолт хийж байгаа үед цахилгаанаар хангахад ашиглан хүч шаардлагатай болбол бензин мотор нь нэмэлтээр ажилладаг гэсэн үг.
АСУУЛТ: Хайбрид хөдөлгүүртэй машинд гэмтэл гарвал ажиллагааг нь яаж шалгаж мэдэх үү?
Хайбрид машинд улаан гурвалжин дотор анхааруулах тэмдэг асах нь асуудал байна гэдгийг мэдээллэдэг. Цахилгаан, бензин 2 мотор хослон ажиллаж байгаа болохоор хийцийн хувьд ч хүнд, гэмтэл гарахад оношлоход ч заавал компьютер оношилгоо шаардлагатай байдаг.
Дэлхий дээр хамгийн их үйлдвэрлэгдэж байгаа машин бүгд хайбрид хөдөлгүүртэй байна.
Манайд ч яг үүгээрээ дагнасан засвар үйлчилгээний газрууд олширч байгаа нь сайшаалтай. Асуудал үүсвэл хайбрид засварын газарт очих нь хамгийн зөв шийд.
Хайбрид хөдөлгүүрийн ашиглалтын явцад анхаарах зүйлс болон хэрхэн өнгөлөх зөвлөгөөг танд хүргэе
Хайбрид автомашин цоо шинэ зүйл биш бөгөөд 100 жилийн өмнөөс бүтээгдэж, туршигдаж байсан байна. Австри-Унгарын зохион бүтээгч иженер Ferdinand Porsche 1901 онд шатахуун болон цахилгаанаар ажиллах Mixte хэмээх хайбрид машиныг дэлхийд анх зохион бүтээж байжээ.
Уг машин нь 50 км/ц хүртэл хурдалж, 50 км орчим зайг туулах чадалтай байжээ. 1930-аад он хүртэл хэд хэдэн загварууд зохион бүтээгдсэн боловч өртөг өндөр, туулах зай харьцангуй бага зэрэг шалтгаануудын улмаас судалгаа болон үйлдвэрлэлийн ажил үндсэндээ зогссон байна.
Батарейн насжилт 8-10 жилийн хугацаатай гэж үйлдвэрээс заасан бөгөөд загваруудын онцлогоос хамааран батарейг машины нийт гүйлтийн 160-240,000 км хүртэл солих шаардлагагүй гэнэ.
Хайбрид хөдөлгүүртэй машин уламжлалт машинтай харьцуулахад түлшний зарцуулалт 50-60%, хүлэмжийн хийн ялгарал 40% хүртэл хувиар бага байдаг.