Үйлдвэрлэсэн хугацаа: | 1997–2003 |
Их биеийн хувилбарууд: | Лимузин |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 1,5 литр (43–53 кВт) Цахилгаан мотор: 30–33 кВт |
Урт: | 4315 мм |
Өргөн: | 1695 мм |
Өндөр: | 1475 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2550 мм |
Хоосон жин: | 1260 кг |
Энэ нь зөвхөн Япон улсад зориулагдаж байсан боловч Их Британи, Австрали, Шинэ Зеланд улс руу худалдаанд гаргасаар байсан. Приусын анхны үе болох дэлхийн анхны бензин болон цахилгаан мотор хосолсон машин цахиур хагалан гарч ирсэн. 1997 онд анх худалдаанд гараад тухайн жилийнхээ “Японы оны шилдэг машин”, 1998 оны Автомашин судлаачид болон Сэтгүүлчдийн зөвлөгөөний шилдэг машинаар тодорсон. Англи улсад 2000 оны 10-р сарын 19-нд худалдаанд гарч эхэлсэн.
NHW10-ын жинхэнэ эх загварыг Японы болон бусад олон дизайнеруудаас Калифорнийн дизайнерууд шалгарч зохиосон. Тоёота приусын анхны машин нь 123000 хувь худалдаанд гарсан.
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2003–2009 |
Их биеийн хувилбарууд: | Комбилимузин |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 1,5 литр (58 кВт) + Цахилгаан мотор: 50 кВт |
Урт: | 4450 мм |
Өргөн: | 1725 мм |
Өндөр: | 1490 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2700 мм |
Хоосон жин: | 1375 кг |
2003 онд Нью-Иорк-д зохиогдсон Олон улсын авто шоунд бүрэн өөрчлөгдсөн Приус машинаа Тоёота компани танилцуулсан. Энэ загвар нь дунд зэргийн комби хэлбэртэй Короллагаас том Камригаас жижиг хэмжээтэй, салоны хувьд хүртэл шинэчлэгдсэн хөл тавих зай болон багаажны зай томорсон. Өмнөх загвараасаа илүү байгальд хор хөнөөлгүй мөн 150 мм-ээр урт хэмжээтэй болсон. Хэлбэр нь илүү бөөрөнхий загвартай болсон нь салхи эсэргүүцэх чадвар нь нэмэгдэж татах коэффициент нь Cd=0.26 болон сайжирсан. Ерөнхий инженер Шигэюуки Хоригоор удирдуулсан багийн хүчин чармайлтаар тухайн машинд зориулж 530 патентын эрхийг авсан байна. Бүтээгдэхүүн буюу машин үйлдвэрлэлийн эхлэл 2003 оны 8-р сард Тоёота, Айчи-д Цуцуми үйлдвэрээ нээсэн бол салбар үйлдвэр Фүжимацугаа 2004 оны 10 сард Карияа, Айчид байгуулсан. Хоёрдугаар үеийн приус загварын машин нь дэлхий дахинд 1.192.000 хувь борлуулагдсан.
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2010–2016 |
Их биеийн хувилбарууд: | Комбилимузин |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 1,8 литр (73 кВт) + Цахилгаан мотор: 60 кВт |
Урт: | 4480 мм |
Өргөн: | 1745 мм |
Өндөр: | 1490 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2700 мм |
Хоосон жин: | 1445 кг |
2009 оны 1-р сард зохиогдсон Хойд Америкийн Олон улсын /2010 оны загвар машин/ авто шоунд Тоёота компани Приус машиныхаа шинэ загварыг танилцуулсан ба 2009 оны 5-р сарын 18-нд Япон улсад худалдаанд гарсан. Хонда компанийн Insight загвар нь хайбрид машины хувьд хямд үнийн өрсөлдөөнийг бий болгосон бөгөөд Тоёота компанийн хувьд Приус машинаараа баялаг бүтээж амжилт олоход хэцүү байсан. Гэвч 2013 оны 6-р сар гэхэд Тоёота 1,688,000 ширхэг 3-р үеийн Приус машинаа дэлхий дахинд худалдсан. 2009 онд энэ загвараараа хоёр дахь “Японы Оны машин” өргөмжлөлийг авсан. Хэлбэр нь өмнөх загвараасаа бүр илүү бөөрөнхий, загварлаг болсон нь салхи эсэргүүцэх чадвар нь нэмэгдэж татах коэффициент нь Cd=0.25 болон сайжирсан. - Цахилгаан болон бензинээр давхар ажилладаг автомашиныг эрлийз машин гэж нэрлэдэг байна. Тухайлбал, монголд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа автомашин бол Toyota Prius юм. Prius-г өвөл асахдаа муу гэж мэтээр жолооч нар ярилцдаг. Энэ нь манай улсын эрс тэс уур амьсгалаас гадна эрлийз машиныг арчлах тал дээр жолооч нарын мэдлэг тааруу, мөн амжиргааны түвшинтэй холбоотой жолооч бүр дулаан гаражинд автомашинаа тавиад байх нөхцөл бололцоо муу зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг нь тодорхой юм. Ингээд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа Toyota Prius-г сонгон авч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорилоо.
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2016 оноос хойш |
Их биеийн хувилбарууд: | Комбилимузин |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 1,8 литр (72 кВт) + Цахилгаан мотор: 53–68 кВт |
Урт: | 4540–4645 мм |
Өргөн: | 1760 мм |
Өндөр: | 1470 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2700 мм |
Хоосон жин: | 1450–1625 кг |
HYBRID машины тухай? Hybrid гэдэг бол Монголоор орчуулах аваас Эрлийз гэсэн үг юм. Яг энэ утгаараа машин дээр бууна. Өөрөөр хэлбэл та бидний сайн мэддэг дотоод шаталтат хөдөлгүүр болон цахилгаан моторыг хослуулан ажилладаг тээврийн хэрэгслийг Hybrid Vehicle гэж нэрлэдэг. Ингэснээр эдийн засгийн үр ашигтайгаас гадна байгаль орчинд хор хөнөөл багатай тээврийн хэрэгсэл бий болж байгаа юм. Мэдээж эрлийз учраас түлш бага хэрэглэдэг.