Санал хүсэлт Хэрэгтэй холбоосууд Түгээмэл асуулт хариулт

ШАТАХУУНЫ САВЫГ УСНААС ЦЭВЭРЛЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Машин ашиглалтын явцад халуун хүйтний нөлөөгөөр (конденсаци) шатахууны саванд ус үүсэж түлшний систем бөглөх, банк зэврэх, инжектор форсунк гацаах, шаталт бүрэн явагдахгүй зэрэг согог байдаг. Өвлийн хүйтэн нөхцөлд үүссэн ус маань хөлдөж түлшний системийг илүү доголдуулдаг тиймээс түлшний чанар сайжруулах химийн элэментийг хэрэглэж байх нь зүйтэй.

ӨВӨЛ ТҮЛШНИЙ ЧАНАР МУУДДАГ. БАНК ТАЛ БЕНЗИНТЭЙ БАЙХ НЬ БАС МУУ. 

Юуны өмнө шатахууны саванд яагаад ус орчихдог юм бол гэдгийг мэдэх хэрэгтэй байх.

Мэдээж ус бензин хоёр холилдон нэгддэгүйг бүгдээрээ л мэднэ шүү дээ. Гэтэл шатахууны саванд ус хийгээгүй байтал ус бий болоод байдаг нь ямар учиртай вэ.

Үүнийг тайлбарлахад автомашины шатахууны сав машины доор байрлаж гаднах агаарын температурыг бодвол харьцангуй хүйтэн байдаг юм.

  1. Шатахуун хийхээр тагийг нээх үед агаар орно.
  2. Агаар дахь чийг саванд ороод конденсацлагдаж ус болдог байна.
  3. Тэгээд дээрээс нь бензин хийчхэж байгаа юм.
  4. Усны хувийн жин бензинийхээс их учраас савны ёроолд тунана гэсэн үг.
  5. Шатахууны сав ба дамжуулах хоолойн дотор тал будаггүй төмрөөрөө байдаг учраас хуралдсан уснаас болж зэвэрч цоорох аюул бий болдог.
  6. Өвлийн цагт бол бензин дамжуулах хоолойд хөлдөж бөглөж магадгүй юм. Тиймээс усыг зайлуулах хэрэгтэй. Энэ үүргийг ус зайлуулагч авто химийн бүтээгдэхүүн гүйцэтгэнэ.

Зарчим нь энэ бүтээгдэхүүн нь спиртэн суурьтай бодис юм. Спирт нь устай ч бензин, дизель түлш гэх мэт нефть бүтээгдэхүүнтэй хоёулантай нь нэгдэж чаддаг.

Шатахууны саванд бодисыг хийхэд түүний молекулууд, ус бензиний молекулуудыг өөртөө татаж холбоос болж өгнө. Ингээд уг нэгдэл маань бензинтэй хамт хоолойгоор дамжин хөдөлгүүрт орж гаргах хоолой, яндангаар дамжин гардаг байна. Үүнийг шатахуун авах болгондоо хийх шаардлагагүй бөгөөд 2-3 сард нэг удаа хийхэд тохиромжтой. Манайх шиг хуурай уур амьсгалтай газар бол хагас жилд нэг удаа хэрэглэж байвал болно.