Санал хүсэлт Хэрэгтэй холбоосууд Түгээмэл асуулт хариулт

Түгээмэл, асуулт хариулт

"Да хүрээ" худалдааны төвийн цагийн хуваарь

"Да хүрээ" худалдааны төвийн цагийн хуваарь:

Зуны цагийн хуваарь:

Даваа гарагт амарна.

Мягмар-Ням гарагт  

08:30-18:00

Өвлийн цагийн хуваарь:

Даваа гарагт амарна.

Мягмар-Ням гарагт  

08:30-17:30

Да хүрээ худалдааны төвийн Авто тээврийн үйлчилгээний цагийн хуваарь

"Да хүрээ" худалдааны төвд үйлчилгээ үзүүлж байгаа. Авто тээврийн үндэсний төвийн үйлчилгээ нь дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. 

Лхагва-Ням гарагт 08:30-18:00

Даваа, Мягмар гарагт амарна. 

Жолооны үнэмлэх дахин захиалах

ҮНЭМЛЭХ СОЛИУЛЖ ШИНЭЭР ХЭВЛҮҮЛЭН АВАХ БОЛ

Жолоочийн үнэмлэх хуучирч муудсан, хуучин шар үнэмлэх солиулах бол дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

1.Иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа.
2.Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого/

Татварын улсын байцаагчийн тамгыг даруулах шаардлагатай юу?

Та Татвар хураамж цэс-ийн Дэлгэрэнгүй дэх Албан татвар төлөлтийн баталгаажилтын хуудас-ыг хэвлэн авч тээврийн хэрэгслийн гэрчилгээнд хавсаргаснаар Татварын Улсын байцаагчийн татвар төлсөн тэмдэгийг бүрэн орлох боломжтой.

"Автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлсөн тасалбарын загвар батлах тухай" Татварын Ерөнхий газрын даргын 2017 оны А/240 дугаар тушаал гарсан.

Тээврийн хэрэгслийн албан татвараа цахимаар хэрхэн төлөх вэ?

Жолооч та smartcar.mn цахим системээр үйлчлүүлснээр өөрийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой төрөл бүрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамаарч түргэн шуурхай авах боломжтой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч https://smartcar.mn цахим системийг хэрэглэж өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн үндсэн мэдээллийг хянах, татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрөө харах, цахимаар төлөх, торгуулийн мэдээлэл, жолоодох эрхийн оноо шалгах, төлбөртэй зогсоолын мэдээлэл харах, авто үйлчилгээ эрхлэх байгууллагуудын мэдээлэл харах, оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл харах гэх мэт үйлчилгээг авах боломжтой юм.

Үүнээс онцлон танд тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг хэрхэн цахимаар төлөх тухай танилцуулж байна.

Жолооч танд онлайн гүйлгээний эрхтэй төгрөгийн карт эсвэл аль ч банкны мобайл аппликэйшний QPAY цэс байхад хангалттай юм.

 

Төлөлт амжилттай хийгдсэний дараа таны бүртгүүлсэн и-мэйлээр хаягаар тасалбар хүргэгдэх болно. Уг тасалбарыг хэвлэн, хэсэглэж гэрчилгээтэйгээ хавсаргаж явахад л хангалттай. Хэвлэмэл тасалбар нь "Автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлсөн тасалбарын загвар батлах тухай" Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/240 дугаар тушаалын дагуу татварын улсын байцаагчийн тамга тэмдгийг бүрэн орлох юм гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Зам тээврийн ослын үед ямар арга хэмжээ авах вэ?
  • 1-р алхам: Замын цагдаагийн 102, 124 утсанд ослын дуудлага өгч, хэмжилт хийлгэн буруутай этгээдийг тогтоолгох
  • 2-р алхам: Буруутай этгээдийн талаас даатгуулсан даатгалын компанитай холбогдох
  • 3-р алхам: Хохирлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар гаргуулах
  • 4-р алхам: Осолд холбогдогч талууд дараах бичиг баримтыг бүрдүүлэн даатгалын компанид хүлээлгэн өгнө. Үүнд:
    • Замын цагдаагийн ослын акт, тодорхойлолт
    • Холбогдогч талуудын тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
    • Жолооны үнэмлэхний хуулбар
    • Хохирлын үнэлгээний тайлан
    • Даатгалын гэрээ
    • Хэрэв хуулийн этгээд бол байгууллагын нөхөн төлбөр хүссэн албан тоот
    • Шаардлагатай бол онцгой байдлын газар, шүүх эмнэлэг зэрэг эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлт, ак