Манай компани 1991 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Да хүрээ” зах нэртэйгээр бизнесийн гараагаа эхэлж, өмчлөлийн хэлбэр өөрчлөгдөн 1996 оноос “Да Хүрээ Трейд” ХХК болон өргөжин үйл ажиллагаа явуулж байна. “Да хүрээ трейд” ХХК нь автомашин болон автомашины бүх төрлийн сэлбэг, гоёл чимэглэл дагалдах хэрэгслийн худалдааг нэг цэгт төвлөрүүлэн төрийн болон төрийн бус байгууллагуудын үйлчилгээтэй хослуулан түргэн шуурхай, баталгаатай , найдвартай үйлчилгээгээр хэрэглэгчиддээ хүргэж байна.
Одоогоор манай худалдааны төвд 5000 гаруй бизнес эрхлэгч, ажилчид ажлын байраар хангагдан, үйл ажиллагаагаа өргөжүүлэн нийгэмд өөрийн гэсэн байр суурийг бий болгон ажиллаж байна.