“Да Хүрээ Трейд” ХХК нь 1991 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Да хүрээ” зах нэртэйгээр голомтоо бадраан авто бизнесийн салбарт анхны гараагаа эхлүүлж, богино хугацаанд хөгжил дэвшлийн өрсөлдөөнд амжилт олж, өмчлөлийн хэлбэр өөрчлөгдөн 1996 оноос хойш өнөөдрийн 33 жилийн түүхтэй “Да хүрээ трейд” ХХК болон өргөжсөн билээ. Энэ хугацаанд бизнес эрхлэгч, хэрэглэгч та бүхний дэмжлэгтэйгээр компанийн эрхэм зорилго зорилт, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, хэрэгцээ шаардлагад нийцсэн өргөн сонголт, хямд үнэ, чанартай үйлчилгээг “НЭГ ЦЭГ”-ээс хэрэглэгч бүрт хүртээмжтэй хүргэхийн төлөө ажиллаж байна.
Цаашид бизнесийн үйл ажиллагаа, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, орчин үеийн дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлэн “Smart-Dakhuree” авто худалдааны төвийг бий болгохоор зорьж байна.
Манай байгууллага нь ажиллагсдынхаа нийгмийн баталгааг бэхжүүлж, хэрэглэгчдийнхээ итгэлийг бүрэн хүлээсэн, чанартай, найдвартай цогц үйлчилгээг бий болгож, авто машин сэлбэгийн зах зээлийн 60 гаруй хувийг төвлөрүүлэн 70 гаруй ажилтан, 4000 гаруй иргэнийг ажлын байраар ханган ажиллаж байна.
Уриа үг
“Андын сэтгэлээр угтаж
Нөхрийн сэтгэлээр үднэ”
Алсын хараа
Шинэ санаа, шинэлэг менежментээр авто техникийн чанартай нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх
Эрхэм зорилго
Хэрэглэгчиддээ авто техникийн худалдаа, үйлчилгээг чанартай, найдвартай хүргэх, ажиллагсадынхаа нийгмийн баталгааг бэхжүүлэх, харилцагчдаа дээдлэн хүндэлж, тэдний итгэлийг хүлээсэн өөрийн салбартаа тэргүүлэгч компани байна.
Үнэт зүйлс